Энэ сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-02 17:08:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд 6 дугаар сарын 04-нд 12.00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын хаалтын барилдаанаар энэ барилдаан эхлэх юм байна.


Улмаар 6 дугаар сарын 05-нд 12.00 цагаас “Дашваанжил Газ” ХХК-ийн нэрэмжит Чингэлтэй хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан, 6 дугаар сарын 11-нд 12.00 цагаас бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан”, “Сэцэн ханы бөхийн товчоон” номуудын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан тус тус болно.


Мөн 6 дугаар сарын 12-нд 12.00 цагаас “Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, сарын 18-нд 12.00 цагаас “Улсын начин Р.Даваадалайн нэрэмжит” улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан, сарын 21-нд 12.00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, сарын 26-нд 12.00 цагаас “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Related news