Санамж бичигт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-03 10:21:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав, "Хүчтэн" төслийг санаачлагч Х.Пүрэвжал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 

   

Төслийн хүрээнд МҮБХ-той хамтран илүү шинэлэг байдлаар залуу үеийнхэн болон бөх сонирхогчдод үндэсний бөхийн спортыг сурталчлан дижитал болон хэвлэмэл байдлаар спорт картыг бүтээх зорилготой юм байна.


“Хүчтэн” төслийн багийн хэрэгжүүлэх эхний төсөл нь 2022 оны улсын баяр наадам, 100 жилийн ойн бөхийн барилдаанд барилдах ахлах цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн цор ганц спорт картыг цахим хэлбэрээр худалдаанд гаргах бөгөөд 7 дугаар сарын 1-5-ны хооронд худалдаалах төлөвлөгөөтэй ажээ.



Related news