Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуй дахин сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-03 12:20:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын триатлоны холбооны IV бага хурал пүрэв гарагт /2022.06.02/ МҮОХ-ны байранд болж, 57 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцлоо.


Энэхүү бага хурлаар Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратеги төлөвлөгөөг баталсан байна.


Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогджээ. Үүнээс гадна холбооныхоо Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилжээ.


Хуралд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, баяр хүргэн үг хэлжээ. Бага хурлын үеэр Монголын триатлоны анхны тамирчин М.Цэнгүүнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, спортын дэд мастер Б.Зоригтыг МҮОХ-ны “Олимпын алдар одон”-гоор шагнасныг гардуулжээ.



Related news