“Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-06-06 16:07:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт Улаанбаатар хотноо энэ сарын 4-11-нд явагдаж байна.


Тус наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт орж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болжээ.


Энэ жилийн наадамд Монгол, Оросын Холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм.
Наадмын хүрээнд энэ сарын 7-9-нд Bee Theater болон Соёл Урлагийн Их сургуульд мэргэжлийн уран бүтээлчид, театр судлаач, соёл урлагийн мэргэжлийн сургуулийн багш нарт зориулан “Хэрвээ чи хүсвэл-Моно драм”, “Физикл театрын үндэс”, “Орчин цагийн чиг хандлага-Театрын судлал шүүмж” сэдвээр наадмын зочин шүүгч Татъяана Ажман, Какумуту Ацуши, Саввас Пасталидис нар сургалт явуулна.

Related news