СӨХ-ны авлага 350 сая төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-08 09:08:42

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн 20 холбооны нийт авлага 350 сая төгрөгт хүрчээ. СӨХ-ны хураамжаа төлөөгүй айл өрхүүдийг Шүүхэд шилжүүлж болох ч тэмдэгтийн хураамж байхгүй гэсэн шалтгаанаар шийдвэрлэж чаддаггүй аж.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч У.Энхчимэг: “СӨХ жинхэнэ утгаараа ажиллаж чадвал аймгийн төсвөөс орон сууцны засварт зарцуулах мөнгө багасна” гэв. СӨХ орон сууцны дээвэр, зоорийн давхрын шугам сүлжээ, цэвэрлэгээ үйлчилгээ гэхчлэн асуудлыг хариуцах ёстой. Гэтэл мөнгөгүй гэсэн шалтгаанаар тордож додомдох ажил орхигддог, хураамжаа төлдөг цөөн айлаас төвлөрсөн мөнгөөр сул цалин тавьж суугааг өөрчлөх ёстой гэж тэрээр үзэж байгаа юм.

Сүүлийн хэдхэн жилд дээврийн засварт аймаг орон нутгаас зургаан тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн зоорийн давхрын засварт гурван тэрбумыг төсөвлөөд байгаа аж. Харин “СӨХ-ны тухай хууль”-д нийтийн эзэмшлийн байранд аймаг, орон нутгаас нэг удаа зардал гаргаж засвар тохижилт хийж болно гэж заасан байдаг.

Related news