Булган аймаг ОХУ-ын Красноярск мужтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-08 16:58:42

Булган /МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Красноярскийн хязгаартай хамтран зохион байгуулж буй “Енисейн Сибирь“ бизнес форум уулзалтад Булган аймгийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Бизнес форумд Красноярскийн хязгаарын тээвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, мод боловсруулалт, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийн чиглэлээр хамтран ажиллах түнш байгууллагатай харилцаа холбоо тогтоон, санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийлээд байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Энхжаргал ярилаа.

Красноярскийн хязгаарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж, хөрөнгө оруулалтын цогц төслийн талаарх бизнес форумд Монголын аялал жуулчлалын холбоо голлон оролцож, ОХУ болон Монголын бизнес эрхлэгчид хамтран ажиллах талаараа санал солилцон, цар тахлын үед тасраад байсан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зорьж байна. 

Related news