FDA: “Pfizer” вакцин нь 6 сараас 4 нас хүртэлх хүүхдүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-15 10:58:17

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар /FDA/ коронавирусний эсрэг Pfizer-BioNTech вакциныг 6 сараас 4 нас хүртэлх насны хүүхдэд аюулгүй, үр дүнтэй байгаа талаар мэдэгдэв.


Тодруулбал, АНУ-ын FDA-ийн шинжээчид тус вакцины эмнэлзүйн туршилтын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн талаараа ням гарагт мэдээлэл хийсэн бөгөөд тэдний үнэлгээгээр “Pfizer-BioNTech вакциныг 6 сараас 4 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхэд аюулгүй байдлын асуудал гараагүй байна.   


FDA-ийн хөндлөнгийн зөвлөх баг энэ сарын 15-ны өдөр хуралдах бөгөөд тус байгууллагын шийдвэр нь энэ хурлын зөвлөмжөөс хамаарна.


Тус байгууллагын шинжээч хэлэхдээ, “одоогийн байгаа мэдээллээр “Pfizer-BioNTech вакцины гурван тун нь 6 сартайгаас 4 нас хүртэлх хүүхдүүдэд коронавирусээс сэргийлэхэд үр дүнтэй байна” гэв.


Тэдний хийсэн шинжилгээгээр 5 хүртэлх насны хүүхдийг коронавирусээс 80.3 хувийн үр дүнтэй хамгаалж байжээ.


Дэлхийн ихэнх улс 6-аас доош насны хүүхдэд коронавирусний вакцин хийхийг хараахан зөвшөөрөөгүй байна.       

Related news