БНСУ, АНУ “2+2” хэлбэрийн уулзалт хийхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-16 14:19:45

ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ, АНУ-ын удирдагчдын өнгөрсөн сард болсон дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх үүднээс хоёр орон өндөр түвшний яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийнэ гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин лхагва гарагт мэдэгджээ.


Пак Жин АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондотой уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр БНСУ, АНУ сайд нарын түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгааг нотолсноос гадна хоёр орны Гадаад хэрэг, Худалдааны сайд нарын “2+2” хэлбэрийн уулзалт хийх санал тавьжээ.


Үүний хариуд Ж.Раймандо түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-д хийж буй дөрвөн өдрийн айлчлалаа тун үр өгөөжтэй болж байгаа хэмээн тэмдэглэжээ. Тус улсад ням гарагт ирсэн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Эрчим хүчний сайд Женнифер Гранхольм нартай мөн уулзсан юм.  

Related news