Хөлбөмбөгийн ДАШТ-ийг 3 улсын 17 хотод зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-21 08:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-д анх удаа 48 орны шигшээ баг орох бөгөөд АНУ, Канад, Мексик гэсэн гурван оронд явагдахаар болсон байна.


Өчигдөр /2022.06.20/ "FIFA World Cup 2026" тэмцээний тоглолтууд явагдах хотуудыг зарлалаа. Москва хотноо болж буй ФИФА-ийн 68 дахь Конгресс-д Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны гишүүн 211 орны төлөөлөгчид оролцож байна. Энэ Конгрессийн хамгийн чухал хэсэг нь 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг сонгох асуудал байв. Энэ эрхийн төлөө АНУ-Канад-Мексикийн хамтарсан зохион байгуулах хороо, нөгөө талаас Марокко улс өрсөлдөж, дөнгөж сая олонхийн саналаар АНУ-Канад-Мексик ялалт байгууллаа.


“Ийнхүү хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа гурван улсын нутаг дэвсгэрт ДАШТ зохион байгуулахаар боллоо” хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.


Related news