Монголын үндэсний олимпийн хороо, Монголын шатрын холбоо хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-21 12:27:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд Монголын шатрын холбоо (МШХ)-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, шатрын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Ган-Од нарыг даваа гарагт хүлээн авч уулзав


МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тус уулзалтад оролцлоо.


МШХ-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, шатрын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Ган-од нар Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулах Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцох Монгол Улсын шигшээ багийн тухай болон бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. Улмаар Монголын үндэсний олимпийн хороо, Монголын шатрын холбоотой хамтарч ажиллахаар тохиролцлоо.


Мөн Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын өмнөхөн МҮОХ-ны удирдлагууд Монголын шатрын олимпиадын баг тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээж авч, хүндэтгэл илэрхийлнэ гэдгээ уулзалтын үеэр онцоллоо.

Related news