Виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-22 09:24:49

НЬЮ ЙОРК. /VNA/. Вьетнам, Бурунди улсууд дипломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх Засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ сарын 13-ны өдөр гарын үсэг зуржээ.


Тус хэлэлцээрт Вьетнамын Засгийн газрыг төлөөлж НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Данг Хоанг Гианг, Бурундийн Засгийн газрыг төлөөлж НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Зефирин Маниратанг нар гарын үсэг зурсан байна.


Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан паспорттой иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 90 хүртэлх хоногоор түр оршин суух визийн шаардлагаас чөлөөлөгдөнө.


Хоёр улсын нутаг дэвсгэрт байрлах дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын дипломат болон албан паспорттой иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд нь ажиллах, оршин суух хугацаандаа визийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр болов.


Уг хэлэлцээрийг байгуулссан нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх ажээ. Вьетнам, Бурунди улсууд нь 1975 оны дөрөвдүгээр сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон байна.

Related news