Японы парламентын дээд танхимын сонгуулийн кампанит ажил эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-22 14:53:10

ТОКИО. /NHK/. Японд ирэх долоодугаар сарын 10-ны өдөр болох парламентын дээд танхимын сонгуулийн кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэлжээ.


Энэхүү сонгуулийг одоогийн Засгийн газрын есөн сарын ажлыг дүгнэх "барометр" гэж ажиглагчид үзэж байна. Нэр дэвшигчид Оросын түрэмгийллээс үүдэлтэй үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах талаар мэтгэлцэх төлөвтэй байгаагаас гадна гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого зэрэг нь кампанит ажлын гол сэдэв болох төлөвтэй байна.


Дээд танхимын гишүүд зургаан жилийн хугацаагаар сонгогддог бөгөөд гишүүдийн тэн хагасыг сонгох сонгуулийг гурван жил тутам явуулдаг. Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хувьд эрх баригч эвсэл нь дээд танхимд олонхын байр сууриа хадгалахыг зорьж байгааг мэдэгдсэн байна.


Сонгуулийн кампанит ажил долоодугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ. 

Related news