“Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчид Оросын эсрэг шинэ арга хэмжээний талаар хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /DW/.
Удахгүй Европт болох “Долоогийн
бүлэг”, НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтуудаар Орост шахалт үзүүлэх
шинэ саналуудын талаар хэлэлцэнэ.
“Бид Орост
үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой багц саналуудыг гаргах болно” гэж
АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден Германы Бавари мужид энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд
болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Их Британи, Канад, Франц,
Герман, Итали, Японы удирдагчдын хамтаар оролцоно.
Түүний дараа Ж.Байден
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Испанийн нийслэл Мадрид хотыг
зорих ажээ.