Украин, Молдова ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-24 09:55:29

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Комисс /ЕК/ Украин, Молдова улсад Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгожээ. 


Энэ шийдвэрийг зургаадугаар сарын 23-нд Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ-ны гишүүн орнуудын төр, засгийн бүх тэргүүн санал нэгтэй дэмжсэн гэж ЕК-ын дарга Шарль Мишель твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 


“Энэ бол түүхэн мөч. Энэхүү шийдвэр нь та бүхнийг ЕХ-нд хүрэх замд чухал алхам болж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду, мөн Украин, Молдовагийн ард түмэнд баяр хүргэе” гэж тэрбээр бичжээ.


Үүнээс гадна, тэрбээр нэн тэргүүний асуудлуудыг шийдэгдмэгц Гүрж улсад нэр дэвшигчийн статус олгоход бэлэн байгааг илэрхийлэв.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээрх шийдвэрийг "Украин-ЕХ-ны харилцаан дахь түүхэн онцгой үе мөн” хэмээн твиттер хуудсандаа мэдэгджээ. 


Харин Молдова улсын төрийн тэргүүн Майя Санду, "Энэхүү шийдвэр нь Молдова болон манай иргэдийг дэмжиж буйн хүчтэй дохио боллоо" гэж твиттер хуудсандаа бичсэн байна. 

Related news