ОХУ Украины үр тариаг хулгайлсан гэх хэргийг Турк шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-24 14:57:59

АНКАРА. /Reuters/. ОХУ Украины үр тариаг хулгайлсан гэх асуудлаарх мөрдөн байцаалтын ажиллагааг Турк улс эхлүүлж байгаагаа мэдэгдсэн талаар “Reuters агентлаг мэдээлжээ.


Мөн Турк улсын зүгээс “хулгайлсан үр тариа”-г Турк руу тээвэрлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байна.


Тодруулбал, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу пүрэв гарагт хэлэхдээ, “Украины үр тариаг ОХУ хулгайлж, Турк болон бусад улс руу ачуулсан гэх хэргийг Турк улс яг одоо шалгаж байна. Одоогийн байдлаар хулгайлагдсан бараа олдоогүй байна” гэжээ.


Анкара дахь Киевийн Элчин сайд 6 дугаар сарын эхээр Турк улс бол ОХУ-ын Украинаас хулгайлсан үр тарианы худалдан авагчдын нэг хэмээн мэдэгдэж байв.


ОХУ-ын зүгээс Украины үр тариаг хулгайлсан гэх мэдээллийг өмнө нь үгүйсгэж байсан.   

 

 

Related news