"Etihad Airways" Абу-Даби-Бээжин чиглэлийн шууд нислэгээ сэргээнэ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-28 09:19:35

АБУ-ДАБИ. /CGTN/. АНЭУ-ын үндэсний агаарын тээврийн "Etihad Airways" компани Абу-Даби-Бээжин хотын чиглэлийн зорчигч тээврийн шууд нислэгээ зургаадугаар сарын 29-ний өдрөөс сэргээнэ гэдгээ мэдэгдлээ. 


Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, АНЭУ, БНХАУ-ын нийслэл хотуудын хооронд үйлдэх нислэгийг дэлхийн түлшний хамгийн хэмнэлттэй нисэх онгоцнуудын нэг болох "Boeing 787 Dreamliner"-аар долоо хоног бүр үйлдэнэ.


Абу-Даби, Бээжингийн хооронд зорчигч тээврийн үйлчилгээ сэргээж байгаад баяртай байна гэж "Etihad Airways" компанийн Борлуулалт, ачаа тээвэр хариуцсан дэд ерөнхийлөгч Мартин Дрю хэлэв.


Мөн тэрбээр, "Хятад улс нь манай компанийн хувьд стратегийн чухал зах зээл байсаар ирсэн бөгөөд нийслэл хотуудын хооронд шууд нислэгийг сэргээх нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлнэ" гэв.

Related news