А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн рекордыг дахин шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-01 09:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн Стокхольм хотноо болж буй хөнгөн атлетикийн "Алмаазан лиг"-ийн цувралын үеэр өчигдөр /2022.06.30/ Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арман "Мондо" Дюплантис 6 метр 16 см дээгүүр харайж дэлхийн рекордыг шинэчиллээ.


Тэрбээр өмнөх дэлхийн рекордыг /6,15 м/ 2020 оны есдүгээр сард Италийн Ром хотноо тогтоож байсан юм. Тэр үед 26 жил эвдэгдээгүй байсан домогт Сергей Бубкагийн рекордыг А.Дюплантис шинэчилж байсан бол энэ удаа өөрөө өөрийнхөө рекордыг шинэчилсэн байна.


Энэ жил 22 настай А.Дюплантис өнгөрсөн жил "Токио-2020" олимпын аварга болсон бөгөөд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальтай билээ.


Дашрамд дуулгахад, Танхимын тулгууртай харайлтын дэлхийн рекорд 6,20 м  амжилтыг мөн л швед харайгч эзэмшдэг юм байна. /Ц.Энхтүвшин , "Таван цагариг"/







Related news