Д.Норовсамбуу Японы ахлах сургуулиудын шигшээ багт уригдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-01 10:37:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Хоккайдо арлын Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийн рагбийн багийн монгол тамирчин Даваажавын Норовсамбуу анх удаагаа Японы ахлах сургуулиудын шигшээ багт сонгогджээ.


2019 онд Японы рагбийн шигшээ багийн ахлагч Майкл Лийч монгол тамирчин сургуульдаа авахаар шийдэж, Монголд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Д.Норовсамбууг сонгож байсан юм.


Д.Норовсамбуу 2003 оны 7 дугаар сарын 25-нд төрсөн. 187 см өндөр, 92 кг жинтэй. 15 наснаасаа рагбигаар хичээллэсэн.

Тэр ирэх есдүгээр сард болох шигшээ багийн цугларалтад оролцоно. Тэрбээр: “Шигшээ багийн цугларалтад оролцох болсныг дасгалжуулагчаасаа сонсоод анх итгээгүй. Сонгогдоно гэж огт бодоогүй. Майкл Лийч багшид хэлтэл хичээгээрэй гэж захисан. Майкл ч гэсэн анх Японы ахлах сургуулийн багт сонгогдож, дараа нь Японы Үндэсний шигшээд тоглож байсан. Би ч гэсэн энэ замаар замнаж, Японы үндэсний шигшээ багт орох хүсэлтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.




Хэрэв цугларалтын дараа үндсэн багт сонгогдвол ирэх жилийн 3 дугаар сард олон улсын тэмцээнд оролцох юм байна.


Эх сурвалж: Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ

Related news