Будапештын Их дуулгад Монголын 15 жүдоч хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-01 16:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 8-10-нд болох жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо.


Өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатарт болсон Их Дуулгад амжилттай оролцсон Монголын шигшээ багаас эрэгтэй 8, эмэгтэй 7 тамирчнаа оролцуулахаар болжээ.


Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумьяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адьяасүрэн нар хүчээ сорино.





Related news