Орон нутгийн өсвөрийн хөлбөмбөгчид Элит академийн бэлтгэлд хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-01 16:39:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 16 хүртэлх насны өсвөрийн Элит академийн цугларалт 06 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 2 хүртэл Төв аймаг дахь холбооны бэлтгэлийн төвд явагдаж байна.


Тус хамтарсан цугларалтад Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгуудын 16 настай нийт 22 өсвөрийн хөлбөмбөгчид оролцож байгаа аж.


Энэ оны 10 дугаар сард явагдах Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/АХБХ/-ны 17 хүртэлх насны Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээ багт орон нутгийн өсвөрийн хөлбөмбөгчдөөс сонгон шалгаруулах юм байна.





Related news