Олон улсын усан спортын холбоо, Азийн олимпын зөвлөл, МҮОХ-той хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-04 10:40:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Будапешт хотноо болж буй Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын усан спортын холбоо /ОУУСХ/-ны Ерөнхийлөгч бөгөөд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг албан ёсоор уулзав.


Уулзалтын үеэр ОУУСХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейн МҮОХ-ны санаачилсан ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, Олимпын арена барих төсөл дээр хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв. Мөн Улаанбаатар хотноо 25 метр урттай усан бассейн барих ажилд Олон улсын усан спортын холбооноос дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ.


Ноён Хусейн Азийн олимпын зөвлөлд 1982 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Олон улсын усан спортын холбооны Ерөнхийлөгчөөр 2021 онд сонгогдсон юм байна.

Related news