Эквадорт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-08 08:53:25

КИТО. /CGTN/. Эквадорын Гуаяс мужид 30 настай эрэгтэйгээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдэгдэв.


Уг иргэнд халуурах, бие сулрах, цэврүүтэй төстэй арьсны гэмтэл зэрэг өвөрмөц шинж тэмдэг илэрсэн гэж Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн мэдээлэлдээ онцолсныг "CGTN" телевиз уламжлав.



Related news