ДУНДГОВЬ:"Алба хаагч бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье, ажлын хариуцлагаа сайжруулъя" уриалга гаргав

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-08 13:40:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-өөс  “Алба хаагч бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье, ажлын хариуцлагаа сайжруулъя” уриалга гаргав.

2022 оны 07 дугаар сарын 06-нд зохион байгуулсан тус зөвлөгөөнөөр  байгууллагынхаа 2022 оны хоёрдугаар улирлын ажлыг дүгнэж, алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн байдлыг хэлэлцэн, гарсан зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, цаашид сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болох талаар алба хаагчдаас санал авсан байна. Тус саналд үндэслэн дээрх уриалгыг дэвшүүлжээ.

Мөн энэ үеэр шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болжээ. Тус зөвлөгөөнд цагдаагийн газрын алба хаагчдаас гадна “Ахмадын үлгэрлэл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд оролцсон аж. 

Related news