Боксчид эх орондоо олон улсын хамтарсан бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-20 11:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” спортын бэлтгэлийн төвд  БНХАУ, БНСУ, Монголын боксын баг тамирчдын хамтарсан 14 хоногийн бэлтгэл сургуулилт үргэлжилж байна.


Монгол Улсад 2022 оны 2022 оны 7 дугаар 07-21-нд зохион байгуулж буй бэлтгэл сургалт нь 2024 оны олимпын наадамд эртнээс бэлтгэх зорилготой бөгөөд гадаадын баг тамирчидтай туршлагаа хуваалцаж, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.


Энэ удаагийн бэлтгэлд БНХАУ-ын шигшээ багийн тамирчид 52 хүн, БНСУ-ын шигшээ баг 32 хүн, Монгол Улсын баг тамирчид 50 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож байгаа юм. Тус төвийн материаллаг баазыг түшиглэн ийнхүү олон улсын хамтарсан бэлтгэлийг БТСУХ-ны хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэй Монголын боксын холбоо удирдан зохион байгуулж байна.


Олон улсын хамтарсан бэлтгэлд олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээний аварга тамирчдаас гадна үндэсний шигшээ багт орох өсөх ирээдүйтэй залуу тамирчдыг дуудан оролцуулж байгаа юм.


Related news