Ц.Цогбадрах Варшавт мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-21 12:32:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Poland Open" буюу Вацлав Циолковскийгийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн уламжлалт тэмцээн өчигдөр /2022.07.20/ Польшийн нийслэл Варшавт эхэллээ.


Эхний өдөр Монгол Улсаас Иван Ярыгиний "Алтан Гран при" болон "Монголиа Опен" ОУТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах 65 кг жинд барилдаж мөнгөн медалийн эзэн болов.


Тэрбээр Варшавт гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирдлага дор ганцаараа барилдсан бөгөөд "Ганц дайчин ганцаарддаггүй" гэдгийг харуулж үзүүрлэсэн. Ц.Цогбадрахын хувьд жиндээ нийт дөрвөн барилдаан хийж финалд эзэн орны якут легионер Эдуард Григорьевт ялагджээ.



Related news