Монголын 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртлэх насны шилдгүүд Малайзад өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-25 12:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз Улсын Пенанг хотноо өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртлэх насны Азийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн /U23 NATIONS LEAGUE ASIA/ эхэлж байна.


Тус тэмцээнд Монгол, Малайз, Хятад, Япон, Тайланд, Вьетнамын U23 насны эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна. Лигийн зарчмаар 6 тойрог тоглоод ангилал бүрийн ТОП-1 баг нь “U23 NATIONS LEAGUE” шигшээ тоглолтод Румын улсад бүсээ төлөөлөн оролцох эрх авна.


Энэхүү тоглолтын хуваарийн танилцуулахад: Өнөөдөр 10.00 Монгол - Малайз, 10.25 Монгол - Малайз, 13.40 Монгол - Тайланд, 14:05 Монгол - Тайланд тус тус ур чадвараа сорин өрсөлдөнө.




Related news