Монголын цагдаа нар олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2022-07-29 09:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерланд улсын Роттердам хотноо болж буй олон улсын “World police & Fire games” тэмцээнээс Монгол Улсын баг 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.


Уг тэмцээнд оролцож буй нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөхийн барилдаанд алт, цагдаагийн дэслэгч У.Далайцэрэн жиу жицүд мөн алт, чөлөөт бөхөд мөнгө, цагдаагийн ахлах дэслэгч Н.Баярмөнх жиу жицү болон чөлөөт бөхөд алт, цагдаагийн дэд хурандаа Түмэнжарал хүрэл медаль, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл хэвтээ шахалтын төрөлд хүрэл медалт тус тус хүртжээ.

Энэ сарын 22-30-нд болж буй “World police & Fire games” тэмцээнд дэлхийн 70 гаруй улсын тамирчин цагдаа нар спортын 63 төрлөөр өрсөлдөж байна. 

Related news