СҮХБААТАР: УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн Итгэл хонгор түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
Сүхбаатар аймгийн 80 жилийн
ойн соёолон насны уралдааны түрүү
магнайг хүртлээ. 2012 онд буюу Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн
ойн баяр наадмаар түүний саарал азарга нь
түрүүлж байсан бол 10 жилийн дараа ийнхүү соёолонгийн түрүүг хүртжээ.
Итгэл хэмээх хонгор соёолонгийн уяа сойлгыг Дорнод аймгийн Матад сумын алдарт уяач Болдын Батцэнгэл тааруулжээ. Соёолонгийн уралдаанд нийт 197 хурдан хүлэг шандсаа сорьсон байна.Сүхбаатар аймаг түүхт 80 жилийн ойн хурдан морины уралдааны азарга, их насны морьдын түрүү магнайг Мон Уран ХХК-ийн захирал Б.Наранхүү nissan patrol V62 машинаар байлж байгаа билээ.