Автобусны буудлуудыг хөөстэй угаалгаар халдваргүйжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-08-01 17:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд нийтийн тээврийн автобусны буудлыг угааж халдваргүйжүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу болон Их тойруу орчмын автобусны буудлуудаас угааж, халдваргүйжүүлэх ажлыг ийнхүү өнөөдрөөс эхлүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд төвийн 6 дүүргийн 220 автобусны буудлыг сард 8 удаагийн давтамжтайгаар угааж, халдваргүйжүүлэх бөгөөд 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Хотын төвийн болон хүн ихээр цугладаг байршлын автобусны буудлуудыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 6 байгууллагын ариутгал халдваргүйжүүлэлтийн 7 бригад гүйцэтгэж байна.




Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news