Монгол-Япон бизнес форум зохион зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 20, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой угтан олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Япон Улсын Элчин Сайдын Яам, Жайка-гийн Монгол дахь
төлөөлөгчийн газар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран Монгол-Япон Бизнес форумыг наймдугаар сарын 19-нд, “Япон фестиваль
Монголд 2022” үйл ажиллагааг энэ сарын 20, 21-нд, “Зуурдын сэтгэл” Кон Ёокогийн концертыг мөн өдөр “White Rock
Center” Үндэсний соёл
амралтын хүрээлэнд зохион байгуулна. Түүнчлэн, “Сүүн зам” бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын
талбайд хийхдээ Монгол хүмүүст Японы соёлыг таниулна. Мөн Батлан
хмгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцооны гэрэл зургийн тусгай үзсгэлэнг энэ сарын 27-ноос 9 сарын 27
дуустал Монгол цэргийн музейд дэлгэхээр төлөвлөжээ.
Дээрх үйл
ажиллагаанд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Монгол
дахь Японы худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн холбоо, Монгол дахь Японд сургууль
төгсөгчдийн нийгэмлэг /JUGAMO/, Япон-Монголын бизнесийн харилцааны нийгэмлэг,
HIS Монголиа ХХК, Хүрээ энтертайнмент ХХК-ас гадна Монгол Улсын ГХЯ, МҮХАҮТ, Японы гадаад худалдаа, хөрөнгө
оруулалтын байгууллага оролцоно. Мөн Мобиком Корпораци, Тоёота Сэйлс Монголиа ХХК, ЖДҮГ, JICA, UNDP, HIS Монголиа ХХК, Мицүи Корпораци, Mицүбүши UFJ
банк, ХХБ, Абико ХХК, Rohto ХК, HushTug Mongolian Leather
LLC компани Монголд
бизнес эрхэлж буй туршлага, 2 орны бизнесийн нөхцөл байдлын талаар танилцуулах аж.
Сонирхуулахад, 1970 онд Монголд телевизийн дэлгэцнээ гарч байсан Японы "Кой но Кисэцү" киноны дууг дуулсан Ёко Кон, "Монгол цуйван амттай юу?" ("Монгол цуйван хэр вэ?") дуугаараа залуусын дунд трэнд болоод буй “Чакаланд” хамтлаг, "Wonderweed Heaven", “CoLoN" хамтлаг, Илбэчин Piace "3 Gaga Heads" инээдмийн жүжигчид хүрэлцэн ирэх юм.