"Хаадын хаан" Чингис хааны түүхээс сэдэвлэсэн морьт үзүүлбэр үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-10 13:59:56
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх8 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д зочилж, "Хаадын хаан" Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо.  


Морьт үзүүлбэрийг Чингис хааны түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэж Тэмүүжин, Жамуха хоёрын хүүхэд нас, идэр нас, хайр сэтгэл, дайн дажин, Чингис хаанд өргөмжлөгдсөн Их Монгол Улсын түүхийг морьт үзүүлбэртэй хослуулан найруулсан байна. 


Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон албаны төлөөлөл оролцов.




Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news