Монгол Улс, Орос, Хятадыг холбох төслүүдийн боломжит чиглэлийн талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгтай энэ сарын 10-нд уулзав.
Элчин сайдын яамны төв байранд болсон уг уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Тодруулбал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслийн боломжит чиглэл, хийг буй ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалтын талаар хөндөн ярилцсан байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
17 days