БАЯН-ӨЛГИЙ: Иргэд сард 1,3 тэрбум төгрөгийг үүрэн холбоонд зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-11 15:49:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 17,5 тэрбум төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 1,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Үүний 802,7 сая нь өргөн нэвтрүүлэх бэлтгэх, дамжуулах, 16,7 тэрбум нь цахилгаан холбооны үйл ажиллагааны орлого байна.

Цахилгаан холбооны орлогын 800 саяыг нь утсан холбоо бүрдүүлжээ. Мөн 15,7 тэрбум төгрөгийг утасгүй холбооны үйлчилгээнээс оруулсан байна. Энэ нь тус аймгийн ард иргэд сард 1,3 тэрбум төгрөгийг үүрэн холбооны үйлчилгээнд зарцуулж байна гэсэн үг юм.

Үндэсний хөгжлийн газраас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймаг нь 83,2 мянган үүрэн холбооны хэрэглэгчтэй. Энэ үзүүлэлтээр 100 хүн тутамд 81 гар утас ногдож байна.  

Related news