Үндэсний спортын VII наадамд 1700 орчим тамирчин өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-12 12:41:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт өчигдөр эхэлж, сур харвааны хоёр төрөлд өрсөлдөөн өрнөж байна.

 

Үндэсний сур харвааны төрөлд 25 багийн 278 тамирчин цэц сорьсноос А хэсгээс Орхон аймаг, Хан-Уул дүүрэг, В хэсгээс Завхан аймаг, С хэсгээс Дорноговь аймаг, Хэнтий, D хэсгээс Сэлэнгэ, Багахангай дүүргийн баг шалгарч, өнөөдөр шигшээ тэмцээнд цэц мэргэнээ сорин өрсөлдөхөөр болжээ.

 

Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно. Энэ удаагийн наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин өрсөлдөхөөр хуран цуглараад байгаа юм.

Related news