Брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-16 10:56:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооноос “Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ.


Энэ талаар Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээлэхдээ, "Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 нь 2024 оны 3-6 дугаар сард болох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай. Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Үүн дээр 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх болно.  Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм" гэжээ.

Related news