ХОВД: ИТХ-ын наймдугаар хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-26 19:34:57

Ховд /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан өнөөдөр болж байна.


Энэ удаагийн хурлаар Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай, 2022 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, өмчийн харилцааны асуудал хэлэлцэх тухай гэсэн гурван асуудал хэлэлцэж байна. 


Аймгийн Засаг даргад МАН-ын бага хурлын гишүүн Э.Болормаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Дэлгэрсайхан нар нэр дэвшлээ.  


Хуралдааны үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлын дагуу төлөөлөгчид саналаа илэрхийлж байна. Уг хуралдааны эцсийн шийдвэрүүд хараахан гараагүй байна. 

Related news