ХОВД: Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-29 15:40:58

Ховд /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдааны үеэр аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцлээ.


Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хурлаар хэлэлцсэн гурван асуудлын нэг бол Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай байв. 


Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн (78.9 хувь) саналын дагуу Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад дэмжлээХуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулах юм.   


Ташрамд сонирхуулахад, Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Түүнээс хойш 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй аж.  


Ийнхүү Э.Болормааг тус аймгийн Засаг даргаар сонгосон учраас анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна. 




Related news