Өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-12 13:17:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүн, Монакогийн ҮОХ-ны Ерөнхийлөгч, Монакогийн Эрхэмсэг Хунтайж Альберттай 9 дүгээр сарын 8-нд уулзаж, хоёр орны Олимпын хороодын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Уулзалтын үеэр талууд "Парис-2024" олимпод хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдээр Монголын тамирчдыг Монакод хамтарсан бэлтгэлд оролцуулах, далбаат завь, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.


Мөн ОУОХ-ны ээлжит чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй төслүүд тэр дундаа “Олимпик Арена” зэрэг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.


Хунтайж Альберт ОУОХ-ны Тогтвортой хөгжил, өв уламжлалын комиссын даргын хувиар эдгээр төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

Related news