ХОВД: Соёлын салбарт 200 орчим хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-12 17:53:18

Ховд /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны өдрийг өнөөдөр Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.


Монголд 1993 оноос хойш соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал бий болсон. Улмаар энэ жил 29 дэх удаагаа уг өдрийг тэмдэглэж байна. 


Энэ үеэр аймгийн удирдлагууд болон холбогдох салбар байгууллагын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлж, соёлын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа.

 

Ховд аймгийн соёл, урлагийн салбарын 19 байгууллагад нийт 200 орчим хүн ажиллаж байна. 


Энэхүү салбарт Ховд аймаг “Олон үндэстэн ястны өв соёл, урлаг”, “Оюун түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах журам, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарт мөнгөн урамшуулал олгох журмыг мөн хэрэгжүүлж байгаа юм. 


Цаашид соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх бодлого баримтлан хөөмий, уран нугаралт, тууль, цуур, бий биелгээ зэргийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлэх ба жил бүр тогтмол олон улс, бүс, улсын чанартай үйл ажиллагаануудыг зохион байгуулах аж. 

Related news