Венецийн Олон улсын кино наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-13 09:58:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Венецийн олон улсын 79 дэх кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарчээ.


Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол Улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нар гол дүр бүтээсэн юм.

 

Энэхүү уран бүтээлд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг. 

ташрамд дурдахад, уг кино наадмыг Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 1932 оны 8-р сараас хойш жил бүр зохион байгуулж буй юм. Энэ жил наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-нд шилдгүүдийг тодруулсан юм.



Related news