Монголд анх удаа "Хаданд авиралтын наадам” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2022-09-13 10:29:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Уулчдын үндэсний холбоотой хамтран "Хаданд авиралтын наадам-ыг анх удаа энэ сарын 16-18-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна.

Хаданд авиралтын наадмын үеэр

Хаданд авиралтын анхан болон дунд шатны сургалт

Чөлөөт хадны авиралт

Бооцоот авиралт

Сонирхогчдын авиралт

Хадны буултууд

Йога

Латин америк бүжиг

Чөлөөт бүжиг

Ковер найт

Нуувч олох аяллын тэмцээн болон амьд хөгжмийн тоглолт, дж шоу зэрэг энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Мөн Морь унах, Тэнцвэрийн тэмцээн, Open Mic, Slack-line, UTVs, Хоол хүнсний үйлчилгээ, Спорт хувцас, тоног төхөөрөмжийн худалдаа болох аж.

Related news