ТӨВ: Уралдааны ялагчдыг удахгүй тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-15 11:09:42

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотын хүрээнд "Зуунцэцэг", " Шилдэг тохижилт, шилдэг ногоон байгууламж" уралдааныг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл зохион байгууллаа.


Уг уралдаан нь Зуунмод хотын иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн мод тарьж ургуулах санал санаачилгыг дэмжин урамшуулж, эко орчин бүрдүүлсэн айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах юм. "Зуунцэцэг" тасалгааны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уралдаанд нийт 10 аж ахуй нэгж байгууллага, 12 айл өрх материал ирүүлэн оролцож байна.

Түүнчлэн "Шилдэг тохижилт, шилдэг ногоон байгууламж" уралдаанд 14 аж ахуй нэгж, Зуунмод хотын 5 багийн 30 айл өрх оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус уралдааны сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн бөгөөд намрын мод тарилтын нээлтийн үеэр ялагчийг зарлан, шагнал гардуулахаар төлөвлөжээ. 


Тус уралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны "Мод тарих үндэсний өдөр" зарлах тухай 63 дугаар зарлиг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Зуунмод хотод өрнүүлэх, "Ногоон хөгжил баялаг бүтээгчдийг дэмжих" урианы жилийн ажлын хүрээнд төв суурин газрын тохижилт, цэцэрлэгжүүлэлт, мод бутны ургалт, амьдралын хувь хэмжээг сайжруулах, шинээр мод, бут тарьж ургуулснаар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог хангах зорилготой юм. 


Related news