Хөдөлгөөн засалч, хөдөлмөрч засал зэрэг шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-15 10:50:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн тайлангийн хурал боллоо.

Хурлаар дэд зөвлөлийн гуравдугаар улирлын биелэлт, Засгийн газрын тэмдэглэлд боловсролын асуудлаар тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хэлэлцэв.
Дэд зөвлөлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, туслах багш бэлтгэх шаардлагатай байгааг онцолж байлаа. МУБИС-ийн захирал О.Алтангоо тус сургуульд суралцаж буй оюутнууд “Тэгш хамран сургах боловсрол” хичээлийг заавал судлах хичээл болгох, мөн туслах багш бэлтгэх боломж байгаа талаар мэдээлэв.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч болон бусад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Мөн дэд зөвлөлийн дараагийн хурлаар дээд болон мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг сонсохоор тогтов.

Related news