“НЭН ТҮРҮҮНД-ХАБ-2022” бага хурал эрчим хүчний салбар хуралдаанаар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-15 11:48:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аюулгүй байдалд Манлайлал ба оролцоо” уриатай “НЭН ТҮРҮҮНД-ХАБ-2022” бага хурал эрчим хүчний салбар хуралдаанаар эхэллээ.


Салбар хуралдаанд ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-ын Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон тус салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо. 


Хуралдаанаар эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гарч буй үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажилчдад эрүүл аюулгүй ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, монгол хүний аюулгүй байдлын соёлыг дээшүүлэх зорилготой “Нэн түрүүнд ХАБ” бага хурал нь энэ сарын 14-30-нд танхим болон цахим хэлбэрээр Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт болно. Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрчим хүч, Барилга, Эрүүл мэндийн салбарууд тусгай хөтөлбөрийн дагуу салбар хуралдаан зохион байгуулж ХАБЭА-н асуудлаар салбар тус бүрийн онцлогийг тусгасан шийдэл тодорхойлохыг зорих юм.

Related news