ОРХОН: Өнгөрсөн оны төсвийг бүрдүүлэхдээ 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-15 13:21:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. ИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталлаа.


Тухайлбал, 2021 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 80,0 тэрбум, зарлагын гүйцэтгэлийг 61,2 тэрбум, төсвийн хэмнэлтийг 8,1 тэрбум, давсан орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр баталлаа. 

Аймгийн төсвийн орлого 10,7 тэрбум төгрөгөөр давсан буюу 115,4 хувийн биелэлттэй гарчээ. Үүнд, цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг багтсан байна.

Харин улсын тэмдэгтийн хураамж 12,9 хувь буюу 56.9 сая төгрөгөөр, галт зэвсгийн албан татвар 8.9 хувь буюу 3.6 сая төгрөгөөр орлогын төлөвлөгөө тасарчээ. 
Мөн Монгол Улсын Засгийн газраас
Төсвийн хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор 2021 онд 2020 онтой харьцуулахад зардлын батлагдсан төсөв 8.4 тэрбум төгрөгөөр, гүйцэтгэл  3.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. 

Мөн орон нутгийн төсвөөс 2021 онд улсын төсөвт 24,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөж 100 хувь биелжээ.   

Related news