СЭЛЭНГЭ: Хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-16 23:19:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас малчид, тариаланч, ард иргэдэд хандаж дараах анхааруулга мэдээллийг хүргэлээ. Өнөө шөнө Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Аймгийн нутгийн зүүн хагаст бороо, уулаараа цас орж, салхи шуургатай сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулав.

 

Энэ сарын 16-ны 20.00 цагаас 17-ны 20,00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн болон хойд хэсгээр бороо, уулаараа цас орно. Өдөртөө  хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2022 оны 9 дүгээр сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20-нд зарим сумын нутгаар, 21-нд нийт нутгаар хур тунадас орно.  Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунааас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарна.

Related news