АРХАНГАЙ: Ажил хайж буй иргэдийн 44.5 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-20 11:57:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 9 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1041 ажилгүй хүн байна. Үүний 562 буюу 44.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 5.5 хувиар өсжээ.


Өнгөрсөн 8 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 192 хүн шинээр бүртгүүлж, 52 хүн ажилд зуучлуулан орсон байна.    

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 159 нь дээд, 35 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 785 нь бүрэн болон бүрэн бус дунд, 52 нь бага боловсролтой хүмүүс байна. 


Эхний 8 сарын байдлаар шинэ ажлын байранд 464 иргэн ажилд зуучлуулснаас боловсруулах үйлдвэрт 77, барилгын салбарт 14, хөдөө аж ахуйн салбарт 141, төрийн байгууллагад 142, 90 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.             

Эрдэнэбулган сум 93, Хотонт 73, Ихтамир, Булган, Өлзийт, Өндөр-Улаан, Цэнхэр, Эрдэнэмандал, Чулуут,  Тариат, Хангай сум 16-42 ажлын байр бий болгожээ.

 

Related news