Монгол, Францын хамтын ажиллагаа бизнесийн түвшинд идэвхжин хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-23 13:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, 10-р сард Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ зохион байгуулах мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс 2022 оны “Хүндэт зочин орон”-оор оролцох бэлтгэл ажлын талаар ярилцав


Монгол-Францын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бизнесийн түвшинд идэвхижин ялангуяа мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлд хөгжиж байна.


Хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, Францын техник, технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр Монгол-Францын хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр тал найрсаг хамтран ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээллээ. 



Related news