“Алтан цом”-д хүчээ сорих багуудын бүрэлдэхүүн тодорч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-26 16:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “SPS” телевиз хамтран зохион байгуулах Үндэсний “Алтан цом”-ын төлөөх багийн аваргын төлөөх барилдаан 2022 оны 10 дугаар сарын 3-наас эхэлнэ.

 

Сондгой тоотой саруудад болох барилдааны нэгдүгээр шатны 32 багийн өрсөлдөх бөгөөд хоорондоо таарсан багуудын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

 

Нэг хүн эсрэг багийн 6 бөхтэй барилдах бөгөөд хамгийн олон даваа авсан аймаг, дүүргийн баг дараагийн шатанд шалгарна. Улмаар 2 шатны 16 баг дахин сугалаа явуулж эндээс шалгарсан 8 баг тойргоор өрсөлдөх юм байна.

 

ОНООЛТ-1

 

Архангай аймаг (сугалааны дугаар 1) - Хэнтий аймаг /сугалааны дугаар 2):

 

1. у.г М.Бадарч - 1. у.ар Э.Оюунболд

2. у.х Б.Зоригтбаатар - 2. у.х Г.Бадрах

3. у.х О.Мөнх-Эрдэнэ -  3. а.а Ш.Отгонтөгс

4. а.а С.Сүхбат -  4. а.а Д.Алтанцоож

5. ц.а Л.Отгонбаатар - 5. а.а О.Эрдэнэбат

6. а.а Э.Мөнхжаргал - 6. а.з Б.Түвшинтөгс

 

ОНООЛТ -2

 

Орхон аймаг (с.д 3) - Сүхбаатар аймаг (с.д 4)

1. у.н Ө.Батзул - 1. у.н Б.Батжаргал

2. а.а Б.Уртбаяр - 2. а.а Н.Өсөхбаяр

3. а.а Б.Гантөмөр - 3. а.а Ч.Энхмөнх

4. а.а Ч.Мөнхбат - 4. а.а Э.Буянтогтох

5. а.а Т.Чулуунгэрэл - 5. а.з Б.Бадамдорж

6. а.а Д.Хишигдаваа - 6. а.з С.Ган-Эрдэнэ

 

ОНООЛТ-3

 

Сэлэнгэ аймаг (с.д 5) - Баянхонгор аймаг (с.д 6)

1. у.а Б.Орхонбаяр  - 1. у.н Б.Эрдэнэхүү

2. у.н Н.Баярбаатар - 2. у.н Д.Цэрэнтогтох

3. а.а Б.Уугандаваа - 3. у.н Э.Батмагнай

4. а.з Н.Ширчинхүү - 4. а.а Б.Бат-Орших

5. а.з Б.Ганбаяр - 5. ц.а Г.Жамбалдорж

6. а.х Х.Наранбаяр  - 6. а.а Ч.Алтангэрэл


“Алтан цомд”-д хүчээ сорих багуудын бүрэлдэхүүн эхнээсээ тодорч байна

 

Монголын үндэсний бөхийн холбоо, “SPS” телевиз хамтран зохион байгуулах Үндэсний “Алтан цом”-ын төлөөх багийн аваргын төлөөх барилдаан 2022 оны 10 дугаар сарын 3-наас эхэлнэ.

 

Сондгой тоотой саруудад болох барилдааны нэгдүгээр шатны 32 багийн өрсөлдөх бөгөөд хоорондоо таарсан багуудын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

 

Нэг хүн эсрэг багийн 6 бөхтэй барилдах бөгөөд хамгийн олон даваа авсан аймаг, дүүргийн баг дараагийн шатанд шалгарна. Улмаар 2 шатны 16 баг дахин сугалаа явуулж эндээс шалгарсан 8 баг тойргоор өрсөлдөх юм байна.

 

ОНООЛТ-1


 

Архангай аймаг (сугалааны дугаар 1) - Хэнтий аймаг /сугалааны дугаар 2):

 

1. у.г М.Бадарч - 1. у.ар Э.Оюунболд

2. у.х Б.Зоригтбаатар - 2. у.х Г.Бадрах

3. у.х О.Мөнх-Эрдэнэ -  3. а.а Ш.Отгонтөгс

4. а.а С.Сүхбат -  4. а.а Д.Алтанцоож

5. ц.а Л.Отгонбаатар - 5. а.а О.Эрдэнэбат

6. а.а Э.Мөнхжаргал - 6. а.з Б.Түвшинтөгс

 

ОНООЛТ -2


 

Орхон аймаг (с.д 3) - Сүхбаатар аймаг (с.д 4)

1. у.н Ө.Батзул - 1. у.н Б.Батжаргал

2. а.а Б.Уртбаяр - 2. а.а Н.Өсөхбаяр

3. а.а Б.Гантөмөр - 3. а.а Ч.Энхмөнх

4. а.а Ч.Мөнхбат - 4. а.а Э.Буянтогтох

5. а.а Т.Чулуунгэрэл - 5. а.з Б.Бадамдорж

6. а.а Д.Хишигдаваа - 6. а.з С.Ган-Эрдэнэ

 

ОНООЛТ-3

 

Сэлэнгэ аймаг (с.д 5) - Баянхонгор аймаг (с.д 6)

1. у.а Б.Орхонбаяр  - 1. у.н Б.Эрдэнэхүү

2. у.н Н.Баярбаатар - 2. у.н Д.Цэрэнтогтох

3. а.а Б.Уугандаваа - 3. у.н Э.Батмагнай

4. а.з Н.Ширчинхүү - 4. а.а Б.Бат-Орших

5. а.з Б.Ганбаяр - 5. ц.а Г.Жамбалдорж

6. а.х Х.Наранбаяр  - 6. а.а Ч.Алтангэрэл


Ташрамд дуулгахад, өнгөрсөн 5 дугаар сард МҮБХ-ны менежер С.Гантөр: “SPS телевиз, МҮБХ-той хамтын ажиллагааны гэрээ байгуулан "Үндэсний алтан цомын төлөөх барилдаан" төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Бид энэ цаг үед ид барилдаж байгаа бөхчүүдийг хамруулсан алтан цомын төлөөх багийн барилдааныг улсын хэмжээнд зохион байгуулж, Үндэсний бөхийг дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг тодруулах, цоо шинэ хэлбэрээр үзэгчдэд хүргэж, үндэсний спортын топ контентыг бэлдэхээр ажиллаж байна.

 

Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож үндэсний бөхийг цэвэр, шударга өрсөлдөөнтэй сонирхолтой байдлаар хүргэх зорилготой уг төслийг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд тэгш тоот сар буюу 10, 12, 2, 4 ,6 дугаар сард багийн 52 барилдааны зохион байгуулж, Үндэсний цомын аварга багийг тодруулна. Нийт шагналын сан 650 сая төгрөг.

 

Мөн SPS телевиз нь сүүлийн 5 жил үзэгч олонд үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулж, бөхийн өв соёлыг түгээх, бөхийн спортыг нийтэд сурталчлахад чиглэсэн олон контентуудыг бэлтгэн үзүүлж байгаа билээ. Дээр дурдсан хугацаанд бөхийн барилдааны шүүлтэд удаашруулах төхөөрөмжийг туршин нэвтрүүлж, үндэсний бөхийн шууд дамжуулалт, тайлбар, статистик бүртгэлийг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгааг онцолж байна" хэмээн мэдээлж байсан билээ.

 

Харин SPS телевизийн контент хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Б.Ялалт: “Бид наадмаар үндэсний хэмжээний аварга бөхийг тодруулдаг бол энэ төслөөр аварга баг буюу аварга аймаг, дүүрэг, хотыг шалгаруулах юм. Энэ төсөл наадамтай дүйцэхүйц өндөр нэр хүндтэй болно гэж тооцож байгаа тул шагналын сан өндөр байх ёстой.

 

Телевизээс шууд дамжуулалтыг өмнө нь байгаагүй хэлбэрээр дамжуулахад зориулж хөрөнгө оруулалтыг шинээр хийж байгаа. Тухайлбал, барилдааныг удаашруулж 4 өнцгөөс харуулах зорилгоор маш олон техникийн шинэчлэлтийг хийж байна. Мөн дэвжээн дээрх бөхчүүдийн зэрэгцсэн барилдаанаас үзэгчид өөрөө сонгож үзэх боломжоор хангахыг зорьж байна. Шууд дамжуулалт, техник технологиос эхлээд үндэсний бөхийг шинэ түвшинд гаргасан барилдааныг зохион байгуулна” хэмээн онцолж байв.

 

Алтан цомын төлөөх барилдааны дүрэм: Баг тус бүр үндсэн таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчинтай байна.

 

Урьдчилсан шат: Оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзнэ. Энэ шатанд 2 ялалт авсан шилдэг 8 баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна.

 

Тойргийн барилдаан: Тойргийн барилдаанд шалгарсан баг бусад 7 багтайгаа тойргоор барилдана. Хожсон баг 3 оноо авах бол хожигдсон бол 1 оноо авна. Тойргийн барилдаан дуусахад хамгийн олон оноо цуглуулсан баг МҮБХ-ны Үндэсний алтан цомын ялагчаар тодорч, цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болно.

 

Барилдаан болох хугацаа: Тэгш тоотой сар бүрийн эхний 12 хоногт МҮБХ-ны Үндэсний цомын барилдаанууд Монгол бөхийн өргөөнд болно.

 

Барилдааны тусгай дүрэм: Барилдааны үргэлжлэх хугацаа 8 минут. Энэ хугацаанд багтаж барилдаанаа дуусгавал давааны мөнгөө бүрэн авна. Өөрөөр хэлбэл, шагналын мөнгөнөөс гадна давааны мөнгө гэж байгаа юм байна. Харин барилдааны хугацаа 8 минутаас хэтэрвэл давааны мөнгө шаталсан хэлбэрээр хасагдана.

 

Харин допингийн асуудалд “МҮБХ нь допингтой холбоотой асуудалд үндэсний журмыг хүлээж байгаа. Энэ журам батлагдвал зөвхөн энэ барилдаан ч биш Монгол бөхийн өргөөнд болж байгаа бусад барилдаанаас явцын дунд сорьц авах буюу дүрэм журам нь тодорхой болчихвол допингийн асуудалд МҮБХ хатуу байр сууринаас Монгол бөхөө аварна” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулж байсан билээ.

Related news