БУЛГАН: Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг батална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн
сонгуулийн Х хуралдаанаар “Зөв дадал-Архигүй орчин”, “Шинэ багш”, “Шинэ ирээдүй”
хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн
гүйцэтгэлийн явц, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр зохион байгуулсан арга
хэмжээний тухай зэрэг 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол Улсын хөгжлийн
бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн хөгжлийн 2023
оны төлөвлөгөөний төслийг батална гэж аймгиийн ИТХ-ын Ажлын алба мэдээллээ.
Төрийн хэмнэлтийн тухай хууль, цахим бодлогыг
хэрэгжүүлж, энэ удаагийн хуралдааныг цахимаар зохион байгуулж байна.